Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх

 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Трифт Маркет ХХК-ийн эрхлэн ажлуулдаг m24.mn вебсайт (цаашид m24 гэх) болон тус вебсайт дээр бүхий л төрлийн үйлчилгээ авах Хэрэглэгч (цаашид Хэрэглэгч гэх) хоорондын харилцааг зохицуулахад оршино. Хэрэглэгч нь дараах бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр m24 вебсайтыг ашиглан зар байршуулах, бараагаа зарах, бараа худалдан авах, мэдээлэл авах боломжтой болсон гэж үзнэ.

Үйлчилгээний агуулга болон хариуцлага

  1. m24 нь бараа худалдах зорилго бүхий хэрэглэгч болон бараа худалдан авах зорилго бүхий хэрэглэгчийг хооронд нь холбох интернэт-д суурилсан зар сурталчилгаа, онлайн худалдаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч платформ юм.
  2. Хэрэглэгч нь бараа зарах зорилгоор тус вебсайтад бүртгүүлэн зар байршуулах боломжтой ба бүртгүүлсэн хэрэглэгч “Энгийн хэрэглэгч” гэж тооцогдон өөрийн аккаунт дотроо ямар ч төрлийн барааг, хүссэн тоогоор байршуулах боломжтой. Хэрвээ хэрэглэгч m24 дээр бараа бүтээгдэхүүнээ худалдах бизнесийн зорилгоор үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол сарын тогтмол хураамж бүхий “Премиум хэрэглэгч” болж хамтран ажиллах боломжтой.
  3. m24 платформ нь өөрөө ямар нэг барааг шууд худалдаалдаггүй тул m24 дээр байрлаж буй аливаа бараатай хамааралтай бүхий л хариуцлагыг тухайн барааг зарж буй хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Хэрэглэгчээр бүртгүүлэх болон хэрэглэгчийн мэдээлэл

  1. Хэрэглэгч нь бараа зарах зорилгоор зар байршуулах бол заавал өөрийн талаар үнэн зөв мэдээллээр ханган өөрийн биеэр хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай. Мөн хэрэглэгчийн мэдээлэлд өөрчлөлт орвол нэн даруй мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгч нь олон аккаунт зэрэг нээж ашиглахыг хориглоно.
  3. Хэрэглэгч нь бүртгэлд ашигласан и-мэйл хаяг болон нууц үгийг өөрөө хянаж ашиглах үүрэгтэй.
  4. m24 нь хэрэглэгчийн аливаа хувийн мэдээллийг гадагш нь 3-дагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.

Хэрэглэгчийн бүртгэл цуцлах

  1. Шинээр бүртгүүлж буй хэрэглэгч нь өөрийн талаарх мэдээллийг үнэн зөв оруулаагүй тохиолдолд m24 нь хэрэглэгчийн бүртгэлийг дангаар цуцалж болно.
  2. Зар оруулагч нь тухайн зарын талаарх мэдээллийг худал оруулсан тохиолдолд, эсвэл Монгол улсын хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомжыг зөрчсөн үйлдэл, агуулга бүхий зар оруулсан тохиолдолд m24 нь хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж болно.
  3. Хэрэглэгч нь бусад хэрэглэгчид хохирол болохуйц үйлдэл гаргасан тохиолдолд m24 нь хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж болно.
  4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заагдсан ямарваа нэг зүйл ангийг зөрчсөн тохиолдолд m24 нь хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж болно.
  5. Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаар 3 сараас дээш хугацаанд ашиглагдахгүй болсон тохиолдолд m24 нь хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж болно.
  6. Хэрэглэгч өөрөө бүртгэлээ цуцлахыг хүссэн тохиолдолд m24-д хүсэлт гарган бүртгэлээ устгуулах боломжтой.

Барааны зар байршуулах

  1. Бүртгэлтэй хэрэглэгч нь m24 платформ-д нэвтэрч орсны дараа бараа нэмэх цэсийг ашиглан бусдад зарахыг хүсч буй барааны мэдээллээ үнэн зөв бөглөж, зөвхөн тухайн бараатай холбоотой зураг оруулж, тохирох ангилалд харгалзуулан зар байршуулна.
  2. Хэрэглэгч барааны зар оруулахдаа 1 зар дотор олон төрлийн барааг нэгэн зэрэг байршуулж болохгүй.
  3. Хэрэглэгчийн оруулсан бараа m24-с өөр сувгаар зарагдсан тохиололд зар оруулсан хэрэглэгч тухайн барааг “ИДЭВХГҮЙ” төлөвт шилжүүлж вебсайтнаас устгуулах үүрэгтэй. ИДЭВХГҮЙ төлөвт шилжсэн барааны мэдээлэл m24 систем дээр хэрэглэгчид харагдахгүй болно.
  4. Хэрэглэгчийн байршуулсан зар нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аливаа хуульд нийцсэн байх ёстой ба хэрэглэгч нь хууль зөрчсөн мэдээлэл оруулсан тохиолдолд зохих хууль, журмын дагуу өөрөө хариуцлага хүлээнэ.
  5. m24 дээр насанд хүрэгчдэд зориулсан барааны зар оруулахыг хориглоно.
  6. Хэрэглэгчийн оруулсан зар нь тус үйлчилгээний нөхцөлийн аливаа зүйл ангийг зөрчсөн тохиолдол илэрвэл тухайн зар вебсайтаас бүрмөсөн устгагдана.
  7. m24 нь хэрэглэгчийн оруулсан зарын өмнөөс ямар ч хариуцлага хүлээхгүй ба зар оруулсан хэрэглэгч өөрөө аливаа хариуцлагыг үүрэх болно.

Борлуулалтын шимтгэл, бараа зарах талаар

  1. Энгийн хэрэглэгчийн зарж буй бараанаас авах борлуулалтын шимтгэл нь хэрэглэгчийн анх оруулсан үнийн 10%-тай тэнцүү байх ба энэхүү шимтгэлийг анх зар оруулах үед систем дээр автоматаар тооцоолон гаргана.
  2. Премиум хэрэглэгчийн зарж буй барааны борлуулалтын шимтгэл нь хэрэглэгчийн анх оруулсан үнийн 8%-тай тэнцүү байх ба энэхүү шимтгэлийн дүнг m24 болон хэрэглэгч нар харилцан тохиролцож өөрчлөх боломжтой.
  3. m24 нь тухайн бараан дээр худалдан авах захиалга ирсэн тохиолдолд барааны нийт төлбөрийг урьдчилан өөрийн “Трифт Маркет ХХК” дансан дээр татан төвлөрүүлэх эрхтэй ба захиалсан барааг худалдан авагч талд бүрэн шилжүүлж баталгаажуулсны дараа борлуулалтын шимтгэлийг суутган бараа зарж буй хэрэглэгчийн дансанд барааны төлбөрийг ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ.

Бараа худалдан авах

  1. Бараа худалдан авах хүсэлтэй хэрэглэгч m24 дээрээс бараа худалдаж авахын тулд хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв бөглөн шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай ба тухайн барааны нүүрэн дээр байгаа “БАРАА ЗАХИАЛАХ” товчийг дарж утасны дугаар, хүргүүлэх хаяг зэрэг шаардлагатай мэдээллийг бөглөн захиалга хийнэ.
  2. Барааны захиалга хийсний дараа барааны төлбөр, хүргэлтийн төлбөрийг нэгтгэн ХААН БАНК-ны 5434 355 818 тоот “Трифт Маркет ХХК”-ийн дансанд шилжүүлснээр тухайн захиалга баталгаажна.
  3. Захиалга баталгаажсанаар m24 нь гэрээт хүргэлтийн компанитай хамтран хэрэглэгчийн захиалсан барааг хүргэж өгөх ажлыг зохион байгуулна.
  4. Бараа захиалагч нь барааны төлбөрийг төлснөөс хойш ажлын 3 хоногийн дотор тухайн захиалсан бараа хүргэгдэн ирээгүй тохиолдолд m24-д энэ тухай мэдэгдэн төлсөн барааны төлбөрөө буцаан авах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлт ирснээс хойш ажлын 3 хоногт багтаан m24 нь захиалгыг шалган баталгаажуулж, бараа захиалагчийн төлсөн барааны төлбөр, хүргэлтийн төлбөрийг 100% буцаан шилжүүлэх үүрэгтэй.
  5. Хэрэглэгчийн худалдан авсан барааны агуулга, чанарын өмнөөс m24 нь ямар нэг хариуцлага хүлээхгүй ба худалдан авалтын дараах гомдол, асуудал зэргийг Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу бараа худалдагч болон худалдан авагч тал өөрсдөө шийдвэрлэнэ.
  6. Бараа худалдан авагч нь худалдаж авсан бараан дээрээ үндэслэн бараа зарсан хэрэглэгч болон тухайн бараанд хандан үнэлгээ өгөх боломжтой ба энэхүү үнэлгээний тухайд m24 нь ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.

Барааны хүргэлт, бараа буцаалтын талаар

  1. Бараа худалдан авагч нь бараа хүлээн авахдаа тухайн барааны агуулга, чанар зэргийг сайтар шалгасны үндсэн дээр барааг хүлээн авч, борлуулалт дуусч баталгаажсанд тооцно.
  2. Хэрвээ барааг хүлээн авах үед худалдан авагч тал барааны агуулга болон чанарт ямар нэг асуудал байгаа гэж үзвэл тухайн барааг авахгүйгээр бараа зарагч руу буцаалт хийх боломжтой. Энэ тохиолдолд m24 нь худалдан авагчийн төлсөн барааны нийт төлбөрийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлэх үүрэгтэй ба нэгэнт хийгдсэн хүргэлтийн төлбөрийг буцаахгүй болно.
  3. Борлуулалт баталгаажсаны дараа тухайн барааг буцаах боломжгүй ба аливаа асуудал, гомдол гарсан тохиолдолд m24 нь тухайн барааны өмнөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй. Мөн үйлчилгээ үзүүлсний төлбөр болох борлуулалтын шимтгэл, хүргэлтийн төлбөрийг ямар ч тохиолдолд буцааж төлөхгүй болно.